
2026.01.13·1 мин уншина
Мөнгөний ханш
2025-12-25 өдрийн байдлаар 1гр цэвэр мөнгө 7,740.31₮ хүрч 1 жилийн дотор 71,3% өсөлт үзүүлээд байна. Дэлхийн зах зээлд унц тутамд 50 ам.доллароос давж огцом өсжээ. Нарны зай, цахилгаан машин, хиймэл оюун ухааны өсөлтэй холбоотой технологийн үйлдвэрлэл зэрэг зах зээл дээрх эрэлт үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлж байгаа бол нөгөө талаар АНУ-ын тарифын бодлого, Дональд Трампын худалдааны шийдвэрээс болж АНУ-д мөнгөний нөөцлөлт ихсэж, дэлхийн зах зээлд хомсдол үүсгэж байна.
БНХАУ-д цэвэр мөнгөний үнэ мөн адил огцом өсөж унц тутамд 505.12 юань болсон нь өнгөрсөн оноос +132.97% нэмэгдсэн үзүүлэлт юм.
